Skip to main content

Posts

Showing posts from April, 2016

Итгэлцэл ба эдийн засаг

Итгэлцэл алга хэмээн халаглах хүн олон. Арга ч үгүй биз. Аливаа хамтын ажиллагаа ямар нэгэн хэмжээгээр итгэлцэл агуулдаг бөгөөд эдийн засгийн тогтолцоо итгэлцэлгүйгээр үр ашигтай ажиллаж чадахгүй. Хэн нэгэнд, эсвэл ямар нэг юманд итгэх итгэл гэж бий. Тухайлбал, хэн нэгэнд (субьектэд) итгэх итгэл нь өөртөө итгэх итгэл, хамтрагчдаа итгэх итгэл, төрд итгэх итгэл зэрэг байхад, юманд (обьектод) итгэх итгэлийн жишээ нь бүтээгдэхүүнд итгэх итгэл, тураах хөтөлбөрт итгэх итгэлээс авахуулаад шашинд итгэх итгэл, төрийн бодлогод итгэх итгэл зэрэг юм. Итгэлцэл гэдэг нь харилцан бие биедээ итгэнэ гэсэн утгатай тул субьектүүдийн хооронд л үүснэ. Хэн нэгэнд эсвэл ямар нэгэн зүйлд итгэх итгэл “байна” эсвэл “байхгүй”. Итгэл байгаа бол эргэлзээ байхгүй. Итгэлд зэрэглэл байхгүй. Бага зэрэг итгэж байна, бараг итгэж байна гэдэг нь “эргэлзээ их байна”, “эргэлзээ бага байна” гэсэн утгатай. Мөн “Итгэл үзүүлэх” гэдэг нь “итгэл байгаа” гэсэн баталгаа болохгүй. Та хэн нэгэнд таны итгэлийг олох боломж олгох гэж